Үнэгүй зөвлөгөө авах
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал эхлээд бидэнтэй ярилцаарай. Таны асуултыг сонсож, ямар материал бэлтгэх болон дараагийн алхам юу байхыг ойлгомжтой тайлбарлана.
Зөвлөгөө хэрхэн явагдах вэ?
3 энгийн алхам
Хүсэлтээ илгээх
Өөрийн нэр, холбоо барих мэдээлэл, онош болон асуух зүйлээ товч бичиж илгээнэ.
Анхан шатны ярилцлага
Манай баг таны хэрэгцээг сонсож, шаардлагатай материал болон боломжит дарааллыг тайлбарлана.
Дараагийн алхмаа тодорхойлох
Шаардлагатай тохиолдолд материалыг тухайн чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт хүргэж зөвлөмж авах үйл явцыг эхлүүлнэ.
Тодорхой, хэрэгжүүлэх боломжтой дараагийн алхам
Анхан шатны зөвлөгөө нь эмчийн эцсийн оношийг орлохгүй. Харин мэдээллээ зөв бэлтгэж, үйл явцаа ойлгоход тусална.
Таны асуудлыг сонсох
Одоогийн нөхцөл, зорилго, хамгийн түрүүнд хариу авахыг хүссэн асуултыг тодруулна.
Шаардагдах материалын жагсаалт
Тухайн оношид ямар шинжилгээ, дүрс оношилгоо шаардлагатайг хэлнэ.
Үйл явцын зураглал
Эмчийн зөвлөмж авах, эмнэлэг сонгох, эрүүл мэндийн аяллаа төлөвлөх ерөнхий дарааллыг танилцуулна.
Эмчилгээний зардал
Эмчилгээний төсвийг оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө болон шаардлагатай эмчилгээний мэдээлэлд үндэслэн тодорхой, ойлгомжтой гаргана.
Эмчийн зөвлөмжид шаардагдах материалууд
Онош, эпикриз, өмнөх мэс заслын тэмдэглэл
Лаборатори, эд, молекул болон генетикийн шинжилгээ
MRI, CT, PET-CT, рентген болон холбогдох тайлан
Хэрэглэж буй эм, өмнөх эмчилгээ, харшлын мэдээлэл
Материал бэлэн биш үү?
Асуудалгүй. Form-д одоогийн нөхцөл, асуух зүйлээ бичээд илгээнэ үү. Таны оношид юу шаардлагатайг дараа нь тодруулж өгнө.
