Үндсэн агуулга руу шилжих
Нэг баг · Нэг төлөвлөгөө

Miracle-ийн үзүүлэх үйлчилгээ

Эмнэлэг, эмч сонгохоос эхлээд эрүүл мэндийн аялал, Турк дахь зохицуулалт болон эмчилгээний дараах хяналт хүртэл бүх үйл явцыг нэг дороос төлөвлөнө.

Miracle Medical Tourism үйлчилгээ
Эмчилгээний үйл явц

Алхам бүрд юу болох вэ?

Үе шат бүрийн зорилго, хийх ажил, хүлээн авах мэдээллийг нэг дороос харна уу.

forum
АЛХАМ 01

Үнэгүй зөвлөгөө авах

Анхны асуултаас тодорхой дараагийн алхам руу

Өвчтөн утас, Facebook, WhatsApp, цахим шуудан эсвэл веб сайтаар дамжуулан Miracle-тэй холбогдож, эрүүл мэндийн асуудлын талаар анхан шатны зөвлөгөө авна.

  • check_circleАсуулт, хэрэгцээг тань сонсох
  • check_circleШаардлагатай материалын жагсаалт өгөх
  • check_circleҮйл явцын ерөнхий мэдээлэл өгөх
01
upload_file
АЛХАМ 02

Эмнэлгийн мэдээлэл, шинжилгээ илгээх

Материалыг эмчид хүргэхэд бэлэн болгоно

Өвчтөн өмнө хийлгэсэн шинжилгээ, дүрс оношилгоо, эмчийн дүгнэлт болон бусад материалаа илгээнэ. Шаардлагатай тохиолдолд Miracle материалыг орчуулан Туркийн эмнэлэгт хүргүүлнэ.

  • check_circleЭмчийн дүгнэлт, эпикриз
  • check_circleЛабораторийн шинжилгээ
  • check_circleMRI, CT, PET-CT болон бусад дүрс
  • check_circleӨмнөх эмчилгээний мэдээлэл
02
clinical_notes
АЛХАМ 03

Турк эмчийн зөвлөмж

Мэргэжлийн эмчийн зөвлөмж, төлөвлөгөө, үнийн санал авна.

Хамтран ажилладаг эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч өвчтөний материалыг судалж, урьдчилсан зөвлөмж болон боломжит эмчилгээний мэдээллийг гаргана.

  • check_circleУрьдчилсан онош
  • check_circleЭмчилгээний төлөвлөгөө
  • check_circleШаардлагатай нэмэлт шинжилгээ
  • check_circleЭмчилгээний хугацаа
  • check_circleУрьдчилсан төсөв
03
local_hospital
АЛХАМ 04

Эмнэлэг, эмч сонгох

Таны хэрэгцээнд нийцсэн шийдлийг санал болгоё

Өвчтөний онош, хэрэгцээ, эмчилгээний зорилго, хугацаа болон төсөвт тохируулан хамгийн тохиромжтой эмнэлэг, эмчийг сонгоход Miracle зөвлөгөө өгнө.

  • check_circleЭмчийн мэргэшил, туршлага
  • check_circleЭмнэлгийн боломж, технологи
  • check_circleЭмчилгээний хугацаа
  • check_circleТөсөв, зохион байгуулалт
04
flight_takeoff
АЛХАМ 05

Эрүүл мэндийн аяллын зохион байгуулалт

Явахаас өмнөх бүх бэлтгэлийг нэг төлөвлөгөөнд

Эмчилгээний сонголт баталгаажсаны дараа Miracle эмнэлгийн болон аяллын бэлтгэлийг уялдуулан зохион байгуулна.

  • check_circleЭмнэлгийн цаг захиалах
  • check_circleУрилгын бичиг авах
  • check_circleВизний зөвлөгөө
  • check_circleОнгоцны тасалбар
  • check_circleЗочид буудал
  • check_circleНисэх буудлын тосох үйлчилгээ
  • check_circleӨдөрчилсөн хөтөлбөр боловсруулах
05
medical_services
АЛХАМ 06

Турк улсад эмчилгээ хийлгэх

Туркт улсад байх хугацаанд эмнэлгийн орчуулагч таны хажууд

Өвчтөн Турк улсад ирсний дараа эмнэлгийн бүртгэлээс эхлүүлэн эмчилгээний өдөр тутмын зохицуулалтад эмнэлгийн орчуулагч таны хажууд байна.

  • check_circleЭмнэлгийн бүртгэл
  • check_circleМонгол хэлний орчуулагч
  • check_circleЭмнэлэг хоорондын зохицуулалт
  • check_circleЭмчилгээний цаг, явцын зохион байгуулалт
  • check_circleАсуулт, мэдээллийн шуурхай холбоо
06
monitor_heart
АЛХАМ 07

Эмчилгээний дараах хяналт

Монголд ирсний дараа ч холбоо үргэлжилнэ

Эмчилгээ дууссаны дараа эмнэлгийн баримт, эмчийн зөвлөмжийг нэгтгэн авч, дараах хяналтын холбоог үргэлжлүүлнэ.

  • check_circleЭмнэлгийн тайлан
  • check_circleЭмчилгээний зөвлөмж
  • check_circleЭмийн хэрэглээний мэдээлэл
  • check_circleОнлайн хяналт
  • check_circleТурк эмчтэй дахин холбогдох
07
Чухал санамж

Эмчилгээний эцсийн төлөвлөгөөг эмчийн үзлэгийн дараа баталгаажуулна

Материалд үндэслэсэн үнэлгээ, төсөв нь урьдчилсан мэдээлэл байж болно. Турк улсад хийгдэх нэмэлт үзлэг, шинжилгээний дараа эмч эцсийн шийдвэрийг гаргана.

health_and_safety
Алхам 01

Үнэгүй зөвлөгөөнөөс эхэлье

Онош, шинжилгээний мэдээлэл бэлэн бол илгээнэ үү. Бэлэн биш бол эхлээд асуултаа бичиж, ямар материал шаардлагатайг тодруулж болно.

Холбогдох →